Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд болон Их, дээд сургуулийн багш зэрэг 30 гаруй хүнийг өнөөдөр “Биеийн тамир, спорт 90” медалиар шагнаж урамшуулав.

МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдээс БСШУЯамны МБГазрын мэргэжилтэн Х.Батсайхан, ОБЕГ-ийн хэлтсийн дарга Р.Дадам, НЗДТГ-ын ХШҮХэлтсийн дарга Ш.Наран, Бодь группийн ТУЗ-ийн дарга С.Нацагдорж, МУБИС-ийн Дүрслэх урлаг дизайны сургуулийн захирал Л.Цэрэнсодном, ХААИС-ийн БТ-ийн тэнимийн эрхлэгч Б.Оюун нар шагнагдсан бол Их дээд сургуулиудаас ШУТИС-ийн БТ-ийн тэнхимийн эрхлэгч С.Энхтуяа, Б.Дорж, МУБИС-ийн Сургалтын менежер  Д.Энэбиш, Цагдаагийн академийн Албаны бэлтгэлийн тэнхимийн ахлах  багш, Цагдаагийн Дэд хурандаа Д.Гантөмөр, ТЗДС-ийн багш Г.Золчимэг, СЭЗДС-ийн багш Д.Цолмонсүрэн, Улаанбаатар ДС-ийн багш С.Эрдэнэ-Очир нарын зэрэг багшийг өөрийн  сургуулийн оюутнуудаа уралдаан тэмцээнд тогтмол, амжилттай бэлтгэн оролцуулан, Оюутны спортыг хөгжүүлэхэд  оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн медалийг МОСХ-ны ЕНБД Д.Жаргалсайхан гардуулан өгсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж