Хонхтой бөмбөгийн нээлттэй тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

Хонхтой бөмбөгийн нээлттэй тэмцээн болж байна

Улаанбаатар хотын 2016 оны аварга шалгаруулах хонхтой бөмбөгийн нээлттэй тэмцээн өчигдөр Хан-Уул дүүрэгт байрлах Монголын хөлбөмбөгийн холбооны футзаланд эхэлсэн. Энэхүү тэмцээний гол зорилго нь Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хонхтой бөмбөгийн спортоор хараагүй иргэдийн дунд тэмцээнийг уламжлал болгон зохион явуулж хонхтой бөмбөгийн спортын сонирхогчдын хүрээг өргөжүүлэн тамирчдын ур чадвар, арга техникийг нэмэгдүүлэн Олон улсын паралимпийн хонхтой бөмбөгийн тэмцээнд амжилт гаргах шилдэг баг, залуу тамирчдыг тодруулан шалгаруулахад оршино.

Энэ удаагийн нээлттэй тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 6 багийн нийт 132 тамирчин хамрагдаж байна. Үүнд Увс, Говьсүмбэр аймгаас болон БНСУ-аас баг тамирчид оролцож байгаа юм. Тэмцээнд харааны 50 хувиас доошгүй чадавхитай тамирчид оролцож байна. Өнөөдөр тэмцээн үргэлжлэн явагдах бөгөөд хаалтын ажиллагаа 17.00-18.00 цагт болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж