FACEBOOK: Чингисийн талбайд АВТО зогсоол байх нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

FACEBOOK: Чингисийн талбайд АВТО зогсоол байх нь зөв үү?

ӨЧИГДӨР олон нийтийн сүлжээнд хамгийн их дэмжлэг авсан постоор дараах мэдээллийг онцолж байна. Та мөн энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү.


Миний харсанаар энд 360 орчим авто машин зогсож байна. Хөндлөн байрлалаар 280, дагуу буюу бусдыг хааж зогссон 80 орчим авто машин байгаа. Зэрэгцэж зогссон машинуудын 80 орчим хувь нь гарах боломжгүй урдуураа өөр машинаар хаалгуулсан байгаа нь харагдаж байна.

Миний хэлэх гээд байгаа санаа бол маш энгийн. Энд зогсож байгаа машинуудын хэд нь өглөөнөөс орой болтол зогсдог, хэд нь ойр орчмын байгууллагуудаар үйлчилгээ авахаас эхлээд зочлоод гардаг бол? Магадгүй энэ хавийн 200 ажилчны машин байхыг үгүйсгэхгүй, тийм бол тэгээд л өнгөрөө. Энд ямарч зогсоолын элемент, цагаан шугам, зохион байгуулалт байхгүй. Жолооч нар зөнгөөрөө энэ байрлалаар зогсдог. Товчхондоо ямар ч менежмэнт байхгүй энэ зогсоолын газар нь эзэнтэй боловч үйл ажиллагаа нь эзэнгүй, иргэд ийшээ орох гарах, зогсох гэж нервээ бархаас эхлээд жижиг шүргэлцээн цөөнгүй, ямар ч хяналт байхгүй. Эндээс л хотын нүүр царай, эмх цэгц харагдмаар санагдаж байна. Ийм асуудлыг шийдэж чадахгүй бол түгжирлийн талаар ярих ч хэрэггүй. Энд хэн дуртай нь ямар ч машин авч ирээд яаж ч байрлуулаад хэд ч хоносон болно. Бид автомашины зогсоолын талаархи дэлхийн хөгжлийн хаана нь мултраад үлдчихсэн нөхөд вэ. Миний мэдэхийн энд зогсохыг хориглохоо байгаад бараг жил боллоо.

ENKHTUR SAMBUU

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж