Габрил Рамерис: Монголын сагсчдыг дэнслэх үүрэг оногдсонд талархдаг

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

Габрил Рамерис: Монголын сагсчдыг дэнслэх үүрэг оногдсонд талархдаг

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн аваргын төлөөх цувралын тав дахь тоглолт өнөөдөр 19.00 цагаас Спортын төв ордонд явагдана. Лхагва гаригт болсон тоглолтод “Альянс Тех Харцага”, “СБЛ Хасын хүлэгүүд”-ийг 124:110-аар буулган авч цувралыг 3:1 болгосон.  Ингээд Үндэсний супер лигийн аваргын цувралын тоглолтыг шүүж буй FIBA-н албан ёсны шүүгч, Мексик улсын шүүгч Габрил Рамеристэй цөөн хором ярилцлаа. Түүний хувьд сүүлийн хоёр жил дараалан лигийн тоглолтыг шүүн явуулж байна.


-Үндэсний супер лигийн аваргын төлөөх тоглолтууд сонирхолтой өрнөж байна. Та тоглолтын тухайд юу хэлэх вэ?

-Мэдээж аваргын төлөөх тоглолт өрсөлдөөнтэй болж байгааг бүгд харж байна. Бидний зүгээс тоглолтыг шударга, маргаангүй шүүж байгаа. Шүүгчдийн хувьд хэн нэгний талд хэзээ ч орохгүй, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан ажиллаж байна.

-Аваргын төлөөх тоглолтуудыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хоёр багийн сүүлийн тоглолтууд тогтвортой бус бужигнасан тоглолтуудыг гаргалаа. Мэдээж түрүүлж дөрөв хожсон нь аваргын цом хүртэх учраас тоглолт бүр хариуцлагатай болж байна. Мөн ордон дүүрэн үзэгчтэй байна. Легинер болон Монголын чадварлаг сагсан бөмбөгчдийн тоглолтыг шүүх хүндтэй үүрэг оногдсон болохоор хариуцлагатай шүүх нь чухал юм. Эндээс харахад Монголын сагсан бөмбөгийн хөгжил өндөр түвшинд ирснийг харуулж байна.

Легинер болон Монголын чадварлаг сагсан бөмбөгчдийн тоглолтыг шүүх хүндтэй үүрэг оногдсон болохоор хариуцлагатай шүүх нь чухал юм. Эндээс харахад Монголын сагсан бөмбөгийн хөгжил өндөр түвшинд ирснийг харуулж байна.

-Монголын лигийн тоглолтын шүүлтийн дүрмийг Мексикийн лигийн тоглолттой харьцуулбал ямар байна вэ?

-Мексикийн лигийн тоглолт ФИБА-гийн дүрмээр явдаг. Монголын лигийн тоглолт ФИБА, NBA-гийн аль нь ч биш холимог байдаг учир дүрмийн хувьд ялгаатай зүйлүүд гарч байна. Мексикт тоглогч таван алдаа гаргасан үед талбайг чөлөөлдөг бол энд зургаан алдаа авсны дараа талбайг чөлөөлдөг. Мөн хамгаалалтын гурван секундыг харах гээд ялгаа байна.

ДҮН: /Түрүүлж дөрөв хожсон нь аваргын цомыг хүртэнэ./

  1. IV.27 – СБЛ Хасын Хүлэгүүд – Альянс Тех Харцага – 89:108/0-1/

  2. IV.29 – Альянс Тех Харцага – СБЛ Хасын Хүлэгүүд – 103:107 /1-1/

  3. V.2 – СБЛ Хасын Хүлэгүүд – Альянс Тех Харцага– 97:100 /1-2/

  4. V.4 – СБЛ Хасын Хүлэгүүд – Альянс Тех Харцага- 110-124 /1-3/

  5. V.6 – СБЛ Хасын Хүлэгүүд – Альянс Тех Харцага

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж