Хатан хааны шүүгээг уудлая

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

Хатан хааны шүүгээг уудлая

Английн хатан хаан II Элизабетийн 90 насны төрсөн өдөрт зориулсан сонирхолтой үзэсгэлэн нээгджээ. Үзэсгэлэнд түүний 150 гаруй тансаг зэрэглэлийн хувцсыг гурван хэсэг болгон, дэлгэн харуулсан байна. Өмнө нь хатан хаанд зориулсан хувцасны үзэсгэлэн олон удаа нээгдэж байсан ч энэ удаагийнх шиг анхаарал татахуйц, олон даашинз нэг дор цуглаж хараахан амжаагүй юм.

Хатан хаан хуримын ёслолдоо өмссөн, айлчлалд сонгон гоёсон гээд олны харааг эрхгүй булаах, дахин давтагдашгүй тэдгээр гоёлыг сонирхуулъя.

1962 онд Норвегийн хаан Олавийн Эдинбург дэх айлчлалын үеэр “Royal Lyceum” театрт өмсч ирсэн, загвар зохион бүтээгч Norman Hartnell-ийн нил ягаан өнгөтэй, үдшийн даашинз. Norman Hartnell хааны гэр бүлийн загварын соёлыг тодорхойлж байснаараа алдартай дизайнер юм.

Хатан хаан 1957 онд АНУ-ын Ерөнхийлөгч Эйзенхоуэрмйэн урилгаар АНУ-д айлчлахдаа энэ даашинзыг өмсчээ. Norman Hartnell эл үдшийн даашинзыг сувд болон хатгамлаар чимэглэжээ.

Хатан хаан 1980 онд II Пап Лам Жон Паултай Ватиканд уулзахдаа хар өнгийн илгэ болон торгон материалаар хийсэн энэ тансаг гоёлыг сонгон өмсчээ. Загвар зохион бүтээгч Яан Томс.

1971 онд болсон “Gillies Ball” арга хэмжээний үеэр өмссөн, Norman Hartnell-ийн үдшийн даашинз.

1960 онд Маргарет гүнжийн хуримын үеэр өмссөн оюу өнгийн торон чимэглэлтэй даашинз, хүрэмний хослол. Загвар зохион бүтээгч Norman Hartnell.

Алтан өнгийн утсаар оёж, шүр сувдаар хэлхэн чимэглэсэн энэхүү торгон даашинзыг загвар зохион бүтээгч Жон Андерсон урлажээ. Даашинзыг хатан хаан дээд зэргийн тансаг даашинзаа 1997 онд болсон Засгийн газрын тэргүүнүүдийн хүлээн авалтад өмсчээ.

Нил ягаан өнгийн ноосон пальто, малгайг ногоон өнгийн хүзүүний алчууртай хослуулжээ. Хатан хаан энэ гоёлыг 1999 оны 07 сарын 1-ний өдөр Шотландын Парламентийн нээлтэд өмсч байв.

Хатан хаан энэхүү цагаан хүрмийг 2009 онд сарнайн ягаан өнгийн даашинзны гадуур өмсөж, түүнтэй ижил өнгийн Stewart Parwin-ий малгай сонгон, цэцэрлэгт хүрээлэнгийн тансаг үдэшлэгт оролцож байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж