Ник Лаше хуримлах гэж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Ник Лаше хуримлах гэж байна

‘98 degrees’ хамтлагийн дуучин Ник Лаше болон АНУ-ын телевизийн од Ванесса Минилло нарын хуримын зар тун саяхнаас түгж, мартагдахааргүй цуутай хурим болох нь тодорхой байгаа ч, хосууд хуримын ёслолын элдэв сюрпризүүдийг чанадлан нууцалсаар байна. Өмнө нь Ник Лаше поп дуучин Жессика Симпсонтой гэрлэж байсан ч, харамсалтай нь тэдний амьдрал удаан үргэлжлэлгүй 2005 онд хоёр тийшээ болсон. Улмаар Лаше, Ванесса хоёр 2006 оноос хойш болзож эхэлсэн бөгөөд бие биенээ бүрэн таньж мэдтэл бүтэн таван жилийн хугацаа зарцуулсан нь тэдний хайр хэр бат бэх болохыг харуулж байна гэж тэдний ойр дотныхон нь хэлжээ.

Харин тун удахгүй хүргэн болох гэж байгаа Лаше сүйт бүсгүйтэйгээ гэрлэж амжаагүй атлаа аль болох хурдхан хүүхэдтэй болохыг хүсч байгаагаа илэрхийлээд амжив. Тэрээр зөвхөн Ванессад энэ тухайгаа хэлээд зогсолгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хүртэл зарлаж, сэтгүүлчдийн өмнө гэр бүл зохиохын утга учрыг олон үр хүүхэдтэй өнөр өтгөн байхын нэр гэж үздэг хэмээн мэдэгджээ. Лаше хуримынхаа өмнө гоонь эрийн үдэшлэгийг хийж, ганц бие амьдралынхаа сүүлийн өдрүүдийг Лас Вегаст үдсэн бөгөөд түүний үдэшлэгт 30 орчим найз нөхөд нь уригдаж, хоёр өдрийг тасралтгүй наргиж өнгөрөөсөн байна. 

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж