Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс гарч байгаагаа мэдэгдсэний дагуу Шударга ёс эвслийн бүлгийн үйл ажиллагаа албан ёсоор дуусгавар болсныг УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдлээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй холбоотой тогтоолыг хэлэлцэж эхлээд байна. Энэ нь Үндсэн хуулийн цэцээс сонгуулийн пропорциональ тогтолцоо нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нэг мандаттай 76 тойрогт УИХ-ын сонгуулийг зохион байгуулах тухай асуудал орж ирээд байгаа юм.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж