ТББХ өндөрлөж, чуулган хуралдахаар болов

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

ТББХ өндөрлөж, чуулган хуралдахаар болов

Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжээд УИХ-ын чуулган хуралдахаар болов.  Байнгын хороны хуралдааны ирц 67,9 хувьтай байлаа.   

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд  Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд 76 тойргийг суулгаж өгөхөөр болсон.  Мөн намын жагсаалтын 28 мандатыг хэдийг нь орон нутагт, хэдийг нь нийслэлд шилжүүлэх вэ гэдэг асуудал ч энэхүү өөрчлөлтийн хүрээнд яригдаж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дөнгөж сая өндөрлөв. Удахгүй УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

Г.Хорол

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж