Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаарх ажлын хэсгийн хуралдаан өндөрлөж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая эхэллээ. Байнгын хороны хуралдааны ирц 67,9 хувьтай байгаа аж.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд “Хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзсэнээр өнөөдөр бүлгүүд хуралдан жижиг 76 тойргийг сонгох шийдэлд хүрсэн. Иймээс Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд 76 тойргийг суулгаж өгөх болж буй. Мөн намын жагсаалтын 28 мандатыг хэдийг нь орон нутагт, хэдийг нь нийслэлд шилжүүлэх вэ гэдэг асуудал ч энэхүү өөрчлөлтийн хүрээнд орж ирэх нь бололтой. Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.
Г.Дарь