УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дууссанаар ажлын хэсгийн хуралдаан ороод байна. Ажлын хэсгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж байгаа юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд “Хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзсэнээр өнөөдөр бүлгүүд хуралдан жижиг 76 тойргийг сонгох шийдэлд хүрсэн. Иймээс Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд 76 тойргийг суулгаж өгөх болж буй. Мөн намын жагсаалтын 28 мандатыг хэдийг нь орон нутагт, хэдийг нь нийслэлд шилжүүлэх вэ гэдэг асуудал ч энэхүү өөрчлөлтийн хүрээнд орж ирнэ.
Г.ДАРЬ