Гадаад хэлийг хэзээнээс сургах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Гадаад хэлийг хэзээнээс сургах вэ?

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нялх бага нас бол гадаад хэл сурах шилдэг үе ажээ. Гэр бүлд нь хоёр хэлтэй хүүхдүүд ихээхэн давуу талтай ажээ. Хоёр хэлтэй ба олон хэлтэй хүүхдүүдийн тархины идэвх нь  нялх хүүхэд хэрхэн анхны үгээ хэлснээс  шууд л эхэлдэг гэж америк эрдэмтэд тогтоожээ.

Судалгаанд 11 сартай 16 нялх хүүхдүүдийг хамруулсан гэнэ. Хүүхдүүдийн тал хувь нь испани хэлтний гэр бүлийнхэн байсан гэнэ. Хүүхдүүдэд  англи, испани хэлний адилхан дуудлага бүхий 18 минутын бичлэгийг сонсгожээ.  Бичлэгийг сонсгож байхдаа  соронзон энцефалографийн  аргаар тархины эсийн идэвхжилтийг хэмжсэн байна.

Хоёр хэлтэй гэр бүлийн хүүхдүүдийн  анхаарал төвлөрүүлэх болон асуудал шийдэх тархины хэсгийн идэвх өндөр байжээ. 

“Манай судалгаа нь бяцхан хүүхдүүд хэд хэдэн хэл сурах чадвартайг харуулж байна. Бидний бодлоор хүүхдэд аль болох эрт гадаад хэл сургах хэрэгтэй” хэмээн судалгаа хийсэн эрдэмтэд ярьжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж