Сагсан бөмбөгийн маргааныг шүүхээр шийдэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн маргааныг шүүхээр шийдэхээр болжээ

Евролиг хийгээд  Олон улсын сагсан бөмбөгийн холбооны хооронд үүссэн маргааныг шүүхээр шийдүүлэхээр болсон тухай Евролигийн тэргүүн Жорди Бертомеу мэдээлжээ. "Нөхцөл  байдал сунжирч, асуудал даамжирч байгаа учраас ойрын хугацаанд шүүхээр энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр болж байна. Би хувьдаа маргааныг дэвэргэхгүй байх оролдлого хийж Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой уулзалт хийсэн. Гэхдээ санал нэгдэх боломжгүй гэдэг нь  батлагдсан. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны шийдвэрийг урьдчилан хэлэхэд  амаргүй байна” гэж тэрээр Мундо Депортиво хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Түүний өгүүлснээр Олон улсын сагсан бөмбөгийн холбоо Европын сагсан бөмбөгийн хяналтандаа авах чадамжгүй болоод байгаа учраас ийнхүү шүүхэд хандахаар болсон гэнэ. Энэ сарын 3-ны өдөр буюу  энэ  долоо хоногийн мягмар гаригт Мюнхен хотноо Евролигийн тэргүүн, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны удирдлагуудын хооронд хамтран ажиллах санаачлагыг хэлэлцэх анхны уулзалт болсон юм. Энэ үеэр Евролигийн тэргүүн Олон улсын сагсан бөмбөгийн холбооны бүтцэд орох саналыг тавьсан юм. Харин талууд багийн тоо, евроцомын тэмцээнд оролцогчдыг хэрхэн хүлээн авах зэрэг асуудлаар нэгдсэн саналд хүрч чадаагүй юм. Түүнчлэн Олон улсын сагсан бөмбөгийн холбоо зарим улсын үндэсний холбоонд тавьсан хориг арга хэмжээгээ цуцлахаас татгалзсан хариу өгсөн юм. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо 4-р сарын 16-ны өдөр Евролигээс зохион байгуулж байгаа тэмцээнүүдэд оролцсон гэх шалтгаанаар хэд хэдэн улсын эрэгтэй шигшээ багийг олон улсын тэмцээн, Европ 2017 аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг нь цуцалсан юм. Эхэндээ 14 улсын шигшээ багийг оруулсан боловч сүүлд нь 8 болгон цөөлсөн юм. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо 2015 оны зун Евролигтэй хамтран ажиллах гэрээгээ цуцалж, Евролиг, Европын цомын тэмцээнтэй адилхан клубын шинэ 2 тэмцээнийг зохион байгуулна  хэмээн зарласнаар энэ маргаан даамжирсан юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж