Ордны гадаа жагсч байна

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Ордны гадаа жагсч байна

Иргэний хөдөлгөөнийхөн Төрийн ордны хашааны баруун хаалганы дэргэд жагсч байна. Тэд Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын саналыг эсэргүүцэж цаг хожих гэсэн, мөнгө үрсэн ажил болно хэмээн үзэж буй аж. Мөн Их хуралдайгаар Тавантолгой зэрэг асуудлаар ард нийтийн санал асуулга явуулсан. Үүнийг дарах гэсэн арга ядсан ажил гэж үзэж байгаа юм байна. Энэ үеэр МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр санал асуулгыг эсэргүүцсэн шаардах бичгийг УИХ-ын даргад гардуулна гэсэн яриа дуулдаж байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж