Хятадад 40 уурхайчин үерийн усанд боогджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Хятадад 40 уурхайчин үерийн усанд боогджээ

Хятадын өмнөд мужид болсон үерийн улмаас хоёр уурхайн 40 орчим уурхайчин үерийн усанд боогдож газар доорх хонгилоос гарч чадахгүй байна. Аврагчид уурхайчдыг гаргахаар хичээж байгаа боловч одоогийн байдлаар үр дүнд хүрээгүй байгаа юм. Гуанжи мужийн нэгэн уурхайд хийн хоолой дэлбэрсний улмаас гурван уурхайчин амиа алдсан хэрэг гарчээ. Зэргэлдээ Гүжоу мужийн уурхай мөн л үерийн усанд боогдсоноос аврах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

Хятадад уурхайн аюулгүй байдал хамгийн ноцтой асуудлын нэг бөгөөд 2009 онд уурхайд гарсан ослын улмаас 2,600 гаруй уурхайчин амиа алдсан юм. Хятадад олон хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас олон мужид үер болсон байна. “Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар Гүжоу мужийн Пингтан дүүрэг дэх Нюпэнг уурхайн газар доогуурх үерийн усны түвшин нэмэгдсээр байгаа гэнэ. Өнгөрсөн бямба гаригт болсон ослын улмаас тус уурхайн газар доогуурх хонгилд 21 уурхайчин үерийн усанд боогдож гарч чадахгүй байгаа юм. Уурхайчдын хоёр нь сураггүй алга болсон талаар “Синьхуа” мэдээлсэн байна. Гуанци муж дахь нүүрсний өөр нэг уурхайн 390 метрийн гүнд хийн дэлбэрэлт болсны улмаас хонгил нурж, 19 уурхайчин дарагдаад байгаа ажээ. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж