Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаанаар зуны түр худалдаа эрхлэх хүсэлтэй иргэдийн асуудлыг хэлэлцсэн байна. АСЕМ-н орнуудын чуулга уулзалттай холбогдуулан Энхтайвны өргөн чөлөөний гудамжнаас бусад байршилд түр ажлын байр бий болгох зорилгоор Зуны түр худалдаа гаргахаар шийдвэрлэжээ.
Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс зуны түр худалдаа эрхлэх хүсэлт гаргасан 80 гаруй иргэнтэй уулзалт зохион байгуулж зориулалтын түр ажлын байрыг дүүргийн зөвлөлөөс батлагдсан байршилд байрлуулах, ажлын хувцас хэрэглэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хүргэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Шаардлага хангасан иргэдтэй хамтран ажиллах гэрээг байгуулах юм байна.
Д.Цэц