Монголчууд цагт 1143 төгрөгийг цалин авдаг

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Монголчууд цагт 1143 төгрөгийг цалин авдаг

Монгол Улсын Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ ирэх оны нэгдүгээр сараас эхлэн 25 хувиар нэмэгдүүлж, 240,000 төгрөг болгох шийдвэрийг гаргалаа. Үүнийг доллар луу шилжүүлэх юм бол ойролцоогоор 120-125 ам. доллар болно. Харин энэ цалингийн нэг цагийн хэмжээг тооцож үзвэл 1428 төгрөг 60 мөнгө буюу ойролцоогоор 0,7 ам доллартай тэнцэх юм. Тэгвэл дэлхийн бусад улс орнуудын цалингийн доод түвшин хэд байдаг болоод  жилийн дундаж түвшин хэд байдаг зэргийг дараах графикаар илэрхийлэв.

Харин одоо мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөгийг цагийн хөлсөнд шилжүүлбэл 1142.86 төгрөг болж буй юм.

Улс орнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /цагаар/

Улс орнуудын хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ /жилээр/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж