Төв банкны бодлогын хүү 10.5 хувь боллоо

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Төв банкны бодлогын хүү 10.5 хувь боллоо

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 1.5 хувиар бууруулах шийдвэр гаргасан байна.  Ингэснээр 12 хувьтай байсан бодлогын хүү 10.5 хувь болж байгаа юм. Энэ нь 2013 оноос хойших хамгийн бага бодлогын хүүгийн төвшин болж байна гэж Монголбанкнаас мэдээллээ.

Монголбанк энэ оны эхээр мөнгөний бодлогын хүүг 13-аас 12 хувь болгож нэг нэгж хувиар бууруулсан. Өнгөрсөн онд инфляцийн төвшин 1.8 хувьд хүрч, буурсан нь бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлж байгаа юм. 

Бодлогын хүү гэдэг нь Төв банкны арилжааны банкуудаас татан төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгөд төлж буй тогтмол хүү бөгөөд бодлогын хүүг бууруулснаар банкуудын зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлдэг. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж