Хүндийг өргөлтийн баг тамирчдыг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Хүндийг өргөлтийн баг тамирчдыг хүлээн авлаа

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д. Загдсүрэн, МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч бөгөөд “Рио-2016” Олимпийн наадмын Монголын багийн ахлагч Ж. Хатанбаатар нар дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд Узбекестан улсын нийслэл Ташкент хотноо болсон хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн 73 кг-д түрүүлсэн М.Анхцэцэг болон хүндийг өргөлтийн холбооны удирдлага, баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.

"Бид нэг баг" уриатай хүндийг өргөлтийн холбооныхон бүтэн багаараа Азийн аваргад оролцсон бөгөөд эмэгтэй баг нийлбэр дүнгээр IV байр эзэлж, Рио-2016 олимпийн наадамд оролцох эрхийг өвөртөлсөн юм.

Уулзалтын үеээр МҮОХ-ны ерөнхийлөгч Азийн аварга болсон М.Анхцэцэгийг витаминжуулалтаар хангаж, цаашдын бэлтгэл сургуулилтад нь амжилт хүслээ.

ЭХ СУРВАЛЖ: http://olympic.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж