Coal & Metals Mongolia-2016 маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Coal & Metals Mongolia-2016 маргааш эхэлнэ

“Coal & Metals Mongolia”-2016 Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн маргааш буюу 2016 оны 5-р сарын 6-ны өглөө 9 цагт Корпорэйт Конвэйнш төвд эхэлнэ. Чуулганд 600 орчим гадаад, дотоодын зочид төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Тус арга хэмжээ нь нүүрсний салбарын Coal Mongolia, металлын салбарын Metals Mongolia болон уул уурхайн тоног төхөөрөмжийн  MineTech үзэсгэлэнг нэгтгэн нэг дор зохион байгуулж байгаагаараа онцлог. Чуулганд Хятад, Казахстан, Австрали, Япон улсаас түлхүү оролцож байгаа бөгөөд алт, зэсийн төслүүдэд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхол их байгаа аж. Чуулганы хөтөлбөрийг толилуулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж