Н.Эрхэмбаяр сонсголгүй иргэдийн дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Н.Эрхэмбаяр сонсголгүй иргэдийн дэлхийн аварга боллоо

Ираны Тегеран хотноо болж буй диф буюу сонсголгүй иргэдийн сонгомол болон чөлөөт бөхийн ДАШТ-ий өсвөр үеийн 54 кг-д зодоглосон Намдагдоржийн Эрхэмбаяр алтан медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Казахстаны Ершатиг Жанабил, улмаар Туркийн Серхан Долекийг цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангав. Харин хагас шигшээд Андрей Ивановыг цэвэр ялж шигшээд шалгарч эзэн орны бөх Ираны Нассер Каримиг ялж дэлхийн аварга болсон юм.

2015 оны өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын гавьяат тамирчин М.Хойлогдоржийн нэрэмжит Өвөрхангай аймгийн чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээнд түрүүлж байсан тэрбээр өнгөрсөн оны чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байсан юм.

Н.Эрхэмбаяр Өвөрхангай аймгийн БТСГ, “Их Монголын хүчтэн "дэвжээнд харьяалагдаж, Э.Баттүшиг дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хангадаг.

Дээрх тэмцээнд Н.Эрхэмбаяраас гадна 74 кг-д Ш.Батбаатар, -97 кг-д Д.Баасандорж, -125 кг-д О.Гомбожав нар дасгалжуулагч Д.Батням, Э.Баттүшиг нарын удирдлага дор оролцож байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж