Их, дээд сургуулиуд марафонд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулиуд марафонд нэгдлээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, “Улаанбаатар марафон – 2016” олон улсын гүйлтийг Зохион байгуулах хорооны дарга Ц.Энхцэнгэл их, дээд сургуулиудын удирдлагуудыг өнөөдөр/2016.05.05/ “Хангарьди” ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлэхэд манай их, дээд сургуулиудын оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг зохион байгуулан оролцуулахыг уриалсан юм.

Энэхүү уулзалтанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, “Улаанбаатар марафон – 2016” олон улсын гүйлтийг Зохион байгуулах хорооны дарга Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, ахлах мэргэжилтэн А.Болдмаа, мэргэжилтэн Б.Түвшинбаяр болон “Аварга” дээд сургуулийн захирал Г.Сүхбат, “Мон-Алтиус” Биеийн тамирын дээд сургуулийн захирал Ө.Ариунболд, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал Л.Алтанцэцэг болон төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын удирдлагууд оролцлоо.


"Улаанбаатар Марафон 2016" олон улсын гүйлт 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.

Хагас марафон /21.095 м/, бүтэн марафон /42.195м/-д 18-аас дээш настай, марафон гүйлтээр тогтмол хичээллэгчид; 10.000 м-т 18-аас дээш настай, гүйлтээр тогтмол хичээллэдэг эрэгтэй, эмэгтэй зөвхөн сонирхогчид; 5.000 м-ийн 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн 4 насны ангилалд эрэгтэй, эмэгтэй зөвхөн сонирхогчид; 1.5 км-ийн гэр бүлийн төрөлд 11-ээс доош насны хүүхэдтэй гэр бүлийн гишүүд (өвөө эмээ, эцэг эх эсвэв ах эгчийн хамт оролцож болно); 1.5 км-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилалд зөвхөн тэргэнцэртэй, хараагүй иргэд (эдгээрээс өөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусад зай, төрлийг сонгож) оролцох юм.

-2016 оны 05 дугаар сарын 30-ны 17:00 цагаас өмнө интернетэд холбогдсон аль ч газраас www.ub-marathon.ub.gov.mn онлайн бүртгэлд хамрагдах боломжтой. Хэрэв та биеэр очиж бүртгүүлж болно. Аль ойр байгаа дүүргийнхээ Биеийн тамир, спортын хороо болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт иргэнийхээ үнэмлэхтэйгээ ирнэ.

– Хагас /21.095 м/, бүтэн /42.195 м/ марафонд гүйгчдэд чип олгох тул 06 дугаар сарын 02-ны 17:00 цагаас өмнө онлайн бүртгэлд хамрагдаж төлбөрөө төлж, бүртгэлээ баталгаажуулсан байх шаардлагатай.

– 1.5 км, 5 км зайн бүртгэл 2.000 төгрөг байна. (зөвхөн энгэрийн дугаар олгоно).

– 10 км, 21 км, 42 км-ийн зайд оролцохоор бүртгүүлсэн бол 20.000 төгрөг төлнө (энгэрийн дугаар, футболк, малгай, чип багтсан).

– Дотоодын оролцогчид бүртгэлийн хураамжаа Төрийн сан банк, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Нэмэлт санхүүжилтийн данс/: 200035401 төгрөгийн дансанд шилжүүлнэ.

– Гадаадын иргэд бүртгэлийн хураамж 15.0$ /арван тав/ ам. доллараа Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Улаанбаатар банкин дахь 2611038120 тоот дансанд тушаана.

-Бүртгүүлээд төлбөрөө төлсөн оролцогч бүрт Азын сугалааг олгож, гүйлтийн өдөр Чингисийн талбайд шалгаруулж азтан болох боломжтой.

– Хураамж төлсөн банкны баримт, иргэнийхээ үнэмлэхтэйгээ ирж бүртгэлээ баталгаажуулаад энгэрийн дугаар (10, 21, 42 км малгай, футболк, уут олгогдоно).

-Хагас, бүтэн марафон гүйлтэнд оролцогчид гараанд гарахаас өмнө эмчийн хяналтад хамрагдан даралтаа үзүүлсэн байна.

– Бусад зайд гүйгчид гүйлт болохоос 3 хоногийн дотор эмчийн үзлэгт хамрагдан зүрхний цохилт, даралтаа үзүүлсэн байх

– Хөдөө, орон нутгаас оролцож байгаа тамирчдын байр, хоол, ирэх, буцах унааны зардлыг тэмцээнд оролцуулж байгаа тухайн байгууллага, хувь хүн хариуцна.

-Чингисийн талбай руу орох, гарах хөдөлгөөнийг 08:30 минутад хязгаарлан хаах тул цагаа зохицуулаарай
/энэ өдөр Автомашингүй өдөр шүү/

– Тэмцээний өдөр бүртгэл хийхгүй бөгөөд энгэрийн дугаар олгохгүй болохыг анхаарна уу.

– Марафон гүйлтийн зай төрөл бүрт 1-3 байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

– 21.095м, 42.195м, 10.000 м зайд гүйж эхний 4-10 дугаар байр эзэлсэн гүйгчдийг дурсгалын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

Бүтэн марафон /42.195 м/ гүйлтийн шагнал

I байр 10.000.000₮
II байр 8.000.000₮
III байр 6.000.000₮
IV-Х байр 200.000 – 400.000₮

Хагас марафон /21.095 м/ гүйлтийн шагнал

I байр 5.000.000₮
II байр 4.000.000₮
III байр 3.000.000₮
IV-Х байр 150.000-200.000₮

10.000 метрийн зайн гүйлтийн шагнал

I байр 500.000₮
II байр 400.000₮
III байр 300.000₮
IV-Х байр 100.000 – 150.000₮
-5.000м зайд 4-8 дугаар байрт шалгарсан тамирчдыг дурсгалын медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана.

5.000 метрийн зайн гүйлтийн шагнал

I байр 300.000₮
II байр 250.000₮
III байр 200.000₮
IV-VIII байр 50.000-100.000₮

БҮРТГЭЛ ЯВАГДАХ БАЙРШИЛ

1. Нийслэлийн Биеийн тамир, спортын газар Байршил: Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөө, Театрын музейн 3-р давхар, Утас: 11-312785 /ажил/, 91160405, 89477713

2. Багануур, БТСХороо, Байршил: Багануур дүүрэг 5-р хороо, Залуус, Эрүүл мэндийн зүүн талд Утас: 7021-3435 /ажил/, 95618100, 99854906

3. Багахангай, БТСХороо. Байршил: Багахангай дүүрэг, 1-р хороо, Засаг даргын Тамгын газрын баруун талд, Утас: 99913670, 86904327

4. Баянгол, БТСХороо. Байршил: Баянгол дүүрэг, Далимхутагт Дамдинбазарын гудамж 19-р хороо 6 төвийн хойно, Утас: 70141984 /ажил/, 95642863, 99866695

5. Баянзүрх, БТСХороо, Байршил: БЗД, 31-р байрны өргөтгөл, Утас: 96029433, 99699686

6. Налайх, БТСХороо, Байршил: Налайх дүүргийн 2-р хороо Даваажавын гудамж Уул уурхайн аврах албаны байранд Утас: 70232398 /ажил/, 88072604, 88308076

7. Сонгинохайрхан, БТСХороо, Сонгинохайран дүүрэг, 17-р хороо, Ирээдүй цогцолбор 3-р бага сургууль Утас: 70176348 /ажил/, 93128080, 99906911

8. Сүхбаатар, БТСХороо, Байршил: Сүхбаатар дүүрэг, 6-р сургууль, Утас: 31-56-51 /ажил/, 96657630, 95253236

9. Хан-Уул, БТСХороо, Байршил: ХУД-ийн Засаг даргын Тамгын газрын урд, 41-р цэцэрлэгийн баруун талд
Утас: 344783 /ажил/, 86974169, 96025239

10. Чингэлтэй, БТСХороо, Байршил: Чингэлтэй дүүрэг, Урт цагааны 5-р корпус, Жуулчны гудамж
Утас: 95199552, 88620286

Найрсаг, соёлтой хотын эрүүл, спортлог иргэн байхын төлөө

“Улаанбаатар марафон”-д нэгдэцгээе!

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж