Албан ёсоор өргөдлөө өгөөгүй

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Албан ёсоор өргөдлөө өгөөгүй

МАХН-аас Д.Тэрбишдавга, Ч.Улаан нар гарч, МАН-д элсэхээр болсон. Тэгвэл МҮАН-аас Н.Батцэрэг М.Сономпил хоёр гарч Ардчилсан намд элсэх тухай яриа улс төрийн хүрээнээс сонсогдож эхэллээ. Учир нь СЕХ-ноос өөр намын хүн өөр намын нэр дээр дэвшихийг хориглосон. Үүнтэй холбоотойгоор МҮАН-ын хоёр гишүүн Ардчилсан намд элсэхээр намаасаа гарах өргөдлөө өгсөн гэсэн мэдээлэл тархах болсон байна. Энэ талаар МҮАН-ын даргаас тодруулахад “Манай хоёр гишүүн намаасаа гарах өргөдлөө өгөөгүй. Гэхдээ бид Сонгуулийн хуулийг яаж өөрчлөхийг харж байна” гэсэн юм.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж