“Төв Ургац” хүрэл медаль хүртлээ | News.MN

“Төв Ургац” хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

“Төв Ургац” хүрэл медаль хүртлээ

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн хүрэл медалийн төлөөх тоглолт СТО-д өчигдөр/2016.5.5/ боллоо.

 “Төв Ургац”-“Сентоза Ирвэсүүд” 105:97

Үндэсний супер лигийн хүрэл медаль төлөө “Төв Ургац”, “Сентоза Ирвэсүүд”-тэй өрсөлдөв. “Ирвэсүүд” легионер тоглогчгүй талбайд гарсан бол “Төв Ургац”-ын гол мотор Крис Жонес мөн нутаг буцжээ. Гэхдээ “Төв Ургац”-ын Онвукамуче, Майлс нар багаа медальд хүргэхийн тулд үлдсэн аж. Тоглолтын эхнээс Майлс шилдэг байлаа. Улмаар эхний хагаст “Төв Ургац” бүх талаараа илүүрхэв. Гэхдээ гуравдугаар үед “Ирвэсүүд”-ийн тоглолт бага зэрэг сэргэсэн бөгөөд  тооны харьцааг ч ойртуулаад амжсан юм. Гэхдээ “Төв Ургац” тэдэнд боломж олголгүй довтолсоор өрсөлдөгчөө 105:97-гоор буулган авав. Тус тоглолтод “Төв Ургац”-аас Д.Дэлгэрням 30 оноо, 11 самбар авч багаа тэргүүлэв. Мөн Майлс 24, Онвукамуче 23 оноо, 21 самбар, Д.Мөнхтөр 15 оноо авчээ. Харин “Ирвэсүүд”-ээс Т.Санчир 27 оноо, С.Эрдэнэдалай 21 оноо, 12 самбар, Э.Дорж-Арилд 20 оноо, 11 самбар авав.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж