Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Зугатагч сүйт бүсгүй

Монакогийн гүнж хуримынхаа өмнө оргох гэж гурван удаа оролдсон гэнэ. Өмнөд Африкийн усанд сэлэлтийн Олимпийн аварга бүсгүй хунтайжийн нууц амраг, нууц хүүхдийн тухай олж мэдээд хурим болохоос өмнө оргохоор төлөвлөж байжээ.

Өдгөө 33 настай Чарлин Виттсток эхний орголтоо хуримын даашинз сонгохоор Парис руу аялсан гэж тайлбарласан гэнэ. Бүсгүйг Парис дахь элчин сайдын яамнаас орогнол хүссэн тухай Монакогийн албаны эх сурвалж мэдээлсэн ажээ.

Түүний дараа буюу өнгөрсөн тавдугаар сард бүсгүй Монакод болсон “Формула-1”-ийн уралдааны үеэр мөн л зугатах гэж байжээ.  Монакогийн хааны ордны албан эх сурвалжийн мэдээлснээр гүнж хамгийн сүүлд хуримын өмнө Газар дундын тэнгис болон Францын хооронд нислэг үйлддэг нисдэг тэргээр оргохыг завдсан авч хааны ордны төлөөлөгчид бүсгүйг ятгасаар буцаан авчирсан гэнэ. Монакогийн хунтайж Альберт гурван хүүхэдтэй бөгөөд магадгүй дөрөв дэх хүүхэд байгаа эсэхийг ДНХ-гийн шинжилгээгээр тогтоох ажээ. Гэсэн хэдий ч хүүхдүүдийн хэн нь ч түүний угсааг залгамжлах эрхгүй юм. Хунтайж Альберт, гүнж Чарлин нар бал сарын аялал хийхээр Өмнөд Африкийг зорих ажээ. Чарлины хувьд зугатах сүүлийн боломж гарч ирж ч магадгүй юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж