
Эрхэм гишүүн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд энэ чиглэлийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг өөрийн улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулсан хувь хүн, аж ахуйн нэгжийг эдгээр төрлийн татвараас чөлөөлөх нь эл салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд төрөөс үзүүлэх бодит дэмжлэг болно гэж үзэж ийм хуулийн төсөл санаачилжээ.
Зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай жижиг, дунд үйлдвэрийн ийм тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлснөөр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоо өсөхийн зэрэгцээ импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, улмаар гадагшаа урсах валютын урсгал багасгана гэж тэрбээр үзэж буйгаа хуулийн төслийн танилцуулгад дурьдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.