АСЕМ-д сайн дурын 1500 ажилтан ажиллана

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

АСЕМ-д сайн дурын 1500 ажилтан ажиллана

АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон түүний дагалдах хурлуудыг зохион байгуулах сайн дурын ажилчид хэвлэлийн хурал хийлээ. Мэдээллийн эхэнд өнгөрсөн гуравдугаар сард болсон ASEP-ийн уулзалтанд нийтдээ 50 сайн дурын ажилтан оролцсоныг онцоллоо. Одоогийн байдлаар сайн дураараа 1500 орчим оюутан залуус АСЕМ-ын бэлтгэлд  ажиллаж байна. Тэд “АСЕМ вилла” хотхоны зүлэгжүүлэлт, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн моджуулалт, хотын цэвэрлэгээ, тохижилт зэрэг ажилд хувь нэмрээ оруулж байгаа аж.

АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас санаачлан сайн дурын залуусыг “Чиглүүлэх сургалт”-нд хамруулж, олон улсын харилцаа, дипломат ёс, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр биеэ хэрхэн авч явах талаар чиглэл өгч байгааг хэвлэлийн хурлаар онцоллоо.

Сургалтын хуваарь нь:

Дөрөв болон тавдугаар сард сайн дурынхны 50-тын багийн сургалт-4 цаг

Тавдугаар сард- багийн ахлагчдын сургалт–2 өдөр

Тав болон зургаадугаар сард сайн дурын ажлын зохион байгуулалтын сургалт-4 цагаар хоёр удаа явагдаж аж

Зургаа болон долдугаар сард-Дипломат ёс зүйн, ажлын байрны мэдлэг дадал олгох сургалт

Сайн дурынхны АСЕМ-д оруулах хувь нэмэр нь:

  • Хэвлэл мэдээллийн, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэгт-266 ажилтан
  • Хуралдаан зохион байгуулах баримт бичгийн ажлын хэсэгт -20 ажилтан
  • Аюулгүй байдал, ёслол, хил нэвтрэх асуудал хариуцсан ажлын хэсэгт -300 ажилтан
  • Зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын багт-200 ажилтан
  • Үйлчилгээ, соёл урлаг, холло хүнс ба түүний аюулгүй байдлыг хариуцсан ажлын хэсэгт-200 ажилтан
  • АСЕМ-ийн түнш зочид буудлуудад-402 ажилтан
  • АСЕМ виллад-106 ажилтан
  • Монгол хотхонд-50 ажилтан тус бүр сайн дураараа ажиллах юм байна.

Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж