24 мянган иргэний мэдээллийг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

24 мянган иргэний мэдээллийг хакерджээ

ЦЕГ-аас 24 мянга 783 иргэн, аж ахуйн мэдээллийг хакердаж, хууль бусаар авсан Т гэгчийг илрүүлэн шалгаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү мэдээллээ. Тэрээр “Т гэгч нь компьютерийн мэдээллийн санд байгаа мэдээллийг хуулбарлан авах 12 төрлийн программыг хийсэн байсныг илрүүлэн шалгаж байна. Мөн 1985 онд төрсөн Х гэгч нь гадны иргэдийн виза картыг ашиглан онц их хэмжээний мөнгө завшсан хэргийг шалгаж байна” гэсэн юм. 

Сэжигтний гэрээс 92 ширхэг виза картын бэлдэц, виза картанд электрон мэдээлэл байршуулах зориулалт бүхий төхөөрөмж зэрэг байсныг хураан авчээ.

Харин Т гэгч этгээдийн хувьд 1997 онд төрсөн аж. Сэжигтэн этгээд мэдээ мэдээлэл, танилцуулга, онлайн худалдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг веб сайтуудын серверт хууль бусаар нэвтэрч мэдээллийн санг нь хуулж авсан байсан гэнэ. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд өөрийн мэдээллээ сайтар нууцалж, сошиал орчинд буй тодорхойгүй пост руу орохгүй байх, цахим аюулгүй байдлаа сайтар хангахыг  анхааруулж байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж