Уильям, Кэйт нар Канадад мод тарив

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Уильям, Кэйт нар Канадад мод тарив

Их Британийн хааны удмын шинэхэн хос Кэмбрижийн гүн Уильям, гэргий Кэйтийн хамт Канад улсад зургадугаар сарын 30-аас албан ёсны айлчлалаа эхлүүлээд байгаа. Хос өнгөрсөн баасан гаригт Канадын Зүүн Хемлокт 1983 оны зургадугаар сарын 21-нд хунтайж Чарльз, Дианагийн хамт тарьсан намгийн царс модны дэргэд өөрсдийн зулзган модыг тарьжээ. Тэдний тарьсан царс мод хосуудын хайрыг 800 жилийн турш гэрчлэх юм. Уиль, Кэйт хоёроос гадна уг ногоон модот хүрээлэнд Их Британийн хааны гэр бүлийн бусад гишүүдийн тарьсан моднууд байх ба 1977 онд Хатан хаан Элизабетын тарьсан улаан царс мод хамгийн сүрлэг ургажээ.
 
Канадын Хемлокт мод тарьдаг уламжлал Японы хунтайж Фүшимийг 1907 онд Оттавад анхны албан ёсны айлчлал хийх үеэс үүсэлтэй бөгөөд 1939 оноос хойш одоо хүртэл Их Британийн хааны гэр бүлийн гишүүд нийт 16 модыг тарьж ургуулаад байгаа ажээ. Хосууд өнгөрсөн баасан гаригт зөвхөн мод тарих арга хэмжээнд оролцоод зогсохгүй хорт хавдраар өвчилсөн, ердөө 12 долоо хоногийн настай өвчтөнтэй уулзаж сэтгэлийн дэм өгсөн нь Канадын ард түмэнд сайхан сэтгэгдэл төрүүлсэн байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж