500 еврогийн дэвсгэртийг нэмж гаргахгүй

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

500 еврогийн дэвсгэртийг нэмж гаргахгүй

Европын төв банкнаас (ECB) 500 еврогийн мөнгөн дэвсгэртийг нэмж үйлдвэрлэхгүй болсныг мэдэгдлээ. Энэ нь 500 еврогийн дэвсгэртийг голчлон гэмт этгээдүүд ашиглаж байна гэх хардлагаас үүдэлтэй аж. Гэхдээ одоо гүйлгээнд байгаа 500 еврогийн дэвсгэртүүд хүчинтэй хэвээр байхыг Европын төв банкнаас сануулсан байна. Харин 2018 оны сүүлээр 100, 200 еврогийн шинэ дэвсгэрт гаргаж, 500 еврог гүйлгээнээс хасах гэнэ.

Өмнө нь 2010 онд Их Британийн засгийн газраас дээрх шалтгаанаар 500 еврогийн мөнгөн дэвсгэртийг хэрэглэхээ зогсоох саналыг Европын төв банкинд тавьж байжээ. Гэмт хэрэгтнүүд, террористууд, хар тамхины бүлэглэлүүд том мөнгөн дэвсгэртийг илүүтэй ашигладаг гэнэ. Хууль бус мөнгөний урсгал өнгөрсөн онд хоёр их наяд ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж