31 хуруутай бяцхан хүү

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

31 хуруутай бяцхан хүү

Энэ хүүг Хонг Конг гэдэг бөгөөд одоо бараг 4 сартай, Хятадад төрсөн хүү юм. Гэвч хүүгийн хөл гарын хуруу нийлээд 31 байгаа нь түүний эцэг эхийн сэтгэлийг зовоож, хагалгаанд шаардагдах 30.000 долларыг хандиваар цуглуулж эхэлснээр олны анхаарлыг татаж эхэлжээ. Одоогийн байдлаар хагалгааны зардлын ердөө 6000 долларыг онлайн хандиваар босгоод байгаа юм байна.

Хүүд тохиолдсон энэхүү эмгэгийг полидактилизм хэмээн нэрлэдэг бөгөөд 1000 амьд төрөлтөд нэг удаа тохиолддог байна. Харин Хонг Конг хүүд тохиолдсон энэхүү тохиолдол нь хөл тус бүр нь 8   хуруутай, нэг гар нь 8 нөгөө гар нь 7 хуруутай байгаа учраас энгийн тохиолдлуудыг бодоход илүү их хүмүүсийн санааг зовоож байгаа аж. Түүнчлэн хүүгийн ээж төрөлхийн 6 хурутай байсан учраас шинэхэн аав ээж жирэмсний хугацаандаа ихэд зовниж байсан боловч тэднийг аз дайраагүй байна. Сайн анзаарвал хүүгийн нэг гаранд хоёр алга байх бөгөөд эрхий хуруугүй гэнэ.

Г.Сүмбээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж