АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ус нь тугалгаар бохирдсон Мичиганы Флинт хотод ажлын айлчлал хийлээ. Обама хотынхонд хандан ундны усны аюулгүй байдал нь Засгийн газрын гол үүргийн нэг хэмээн тэр хэлжээ. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр сурвалжлагч нарын нэг нь Обама тэр усыг өөрөө уух болов уу гэж асуусан юм. Ерөнхийлөгч өөрөө реклам хийдэггүй гэж онцлоод аягатай усыг аван уужээ. Усыг шүүсний дараа ямар ч аюул байхгүйг Обама энэ үйлдлээрээ сануулсан байна.
Хоёрдугаар сарын эхээр уг хотын усанд тугалга байгаа талаар мөрдөн байцаалт явуулж эхэлжээ. Усны бохирдлын улмаас АНУ-ын Хүрээлэн буй орчны агентлагийн дарга огцорсон байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР