Хөгжим бүжгийн коллежоос Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран нэрт хөгжмийн зохиолч В.А Моцартын “Увидаст лимбэ” дуулалт жүжгийг өнөөдөр толилуулна. Уг дуурийн найруулагчаар ДБЭТ-ийн ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат, хормейстерээр Д.Нандинцэцэг, концермейстерээр Н.Чулуунцэцэг, Ж.Ариунаа, нар ажиллах юм байна.
“Увидаст лимбэ” дуулалт жүжиг нь суут хөгжмийн зохиолчийн хамгийн сүүлийн бүтээл бөгөөд анх 1791 оны есдүгээр сарын 30-нд Австрийн Вена хотноо байрлах “Ауф дер виден” театрт тавигдаж байжээ. Энэхүү жүжгийнхээ оркестрыг В.Моцарт өөрөө удирдаж байсан ба тоглолтоос хоёрхон сарын дараа тэнгэрт хальсан түүхтэй ажээ. Түүнээс хойш 200 орчим жилийн дараа буюу 1993 оны нэгдүгээр сарын 16-нд манай орны Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх уг дуурийг тоглож байжээ.
А.ЦЭЭСҮРЭН