Дональд Трампын сүүлчийн өрсөлдөгч бууж өгөв

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Дональд Трампын сүүлчийн өрсөлдөгч бууж өгөв

Охайо мужийн захирагч Жон Кейсик ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гарснаар Бүгд найрамдах намд нэр дэвшигчээр тэрбумтан Дональд Трамп шалгарч үлдлээ. Жон Кейсик зөвхөн Охайо мужид ялалт байгуулсан байв. Өмнөх өдөр нь Индиана муж улсад болсон санал хураалтад Дональд Трампад ялагдал хүлээснийхээ дараа нэр дэвшигч Тед Круз өрсөлдөөнөөс гарч буйгаа зарласан юм.

Ийнхүү Бүгд найрамдах намд Дональд Трампаас өөр нэр дэвшигч үлдсэнгүй. Тэрбээр ирэх долдугаар сард нэр дэвшигчдийг албан ёсоор зарлахаас өмнө 1237 төлөөлөгчийг саналыг авсан байх ёстой юм.  Үүний дараа Ардчилсан намаас нэр дэвшинч Хиллари Клинтон, Берни Сандерс нарын хэн ялсантай ирэх намар ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп өрсөлдөх аж. Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж