Алеппо хотод гал зогсооно

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Алеппо хотод гал зогсооно

Фото: Ameer Alhalbi / Zuma / Globallookpress.com

АНУ, ОХУ хоёр Сирид гал зогсоох дэглэмийг Алеппо хотод тогтоон хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Шинэ дэглэм тавдугаар сарын 5-ны 00:01 цагаас эхлэн 48 цаг үргэлжлэх ажээ. Оросын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч генерал Игорь Конашенков мэдэгдсэнээр, Дамаскийн дагуул хот Гута мөн хойд латакия бүсэд гар зогсоох дэглэмийг сахих, Алеппод дахин хоёр өдөр  уг дэглэмд орох  Оросын санаачлагыг АНУ дэмжжээ.

 “Өөрсдийгөө сөрөг хүчин гэж тооцдог зэвсэгт бүлэглэлийнхэн “Жебхат ан-Нусра бүлэглэлийн хамт Аз-Захра дүүргийг эзлэхээр оролдоод байлдааны явцад ихээхэн хохирол амсан ухарсан байна” гэж Сирийн цэргийнхэн мэдээлэв.

Дөрөвдүгээр сарын 30-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон  Керри,  Сирийн асуудлын НҮБ-ын тусггай элч Стаффан де Мистуратай  утсаар холбогдон ярихдаа, хэлэлцээрт оролцож байгаа Сирийн сөрөг хүчний  Риад Хижабт хандан Алеппо хотод байлдааны ажиллагааг зогсоохыг уриалсан байв. Мөн тэрээр Орост хандан Сирийн армийн зүгээс гал зогсоох дэглэмийг  барих талаар шахалт үзүүлэхийг бас уриалсан байлаа.

Дөрөвдүгээр сарын 29-нд Америкийн талын санаачлагаар Керри, Лавров нар утсаар ярилцахдаа. Сирийн асуудлыг зохицуулах арга замаа дахин хэлэлцсэн байлаа.

Хоёрдугаар сарын 27-ноос Сирид гал зогсоох дэглэм үйлчилж байгаа юм.  Үүний гол санаачлагч нь АНУ, Орос хоёр байгаа. Харин байлдааны ажиллагаа нь “Исламын улс”, “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн хувьд зогсохгүй.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж