Чөлөөт бөхийн өсвөр үеийн “Asashoryu Cup-2016” олон улсын тэмцээн хоёр дахь удаагаа тавдугаар сарын 7-8-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Тэмцээн хөвгүүдийн 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100 кг, охидын 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг-ын жингээр явагдана. Жин тус бүрт алтан медаль хүртсэн бөхийг 500, мөнгөн медаль хүртсэн бөхийг 300, гуравдугаар байр эзлэсэн бөх бүрийг 200 ам.доллараар урамшуулна. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Б.Төмөрбаатар ажиллана.
ДБНХ-ноос техникийн төлөөлөгчөөр олон улсын шүүгч Мирослав Гочев /Болгар/ томилогджээ. Мөн БНСУ-аас шүүгчид ирнэ.
Ази тив болдог өсвөр үеийнхний ганц олон улсын тэмцээнд БНХАУ, БНСУ, ОХу-аас бөхчүүд ирж барилдана.
Тэмцээний хуваарь: /“Буянт-Ухаан” спортын ордон/
Тавдугаар сарын 7. Бямба гариг
- 9.00-13.00 Хөвгүүдийн 42, 50, 58, 69, 85 кг, охидын 40, 46, 52, 60, 70 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
- 16.00-16.30 Нээлтийн ёслол
- 16.30-19.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол
Тавдугаар сарын 8. Ням гариг
- 10.00-15.00 Хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100 кг, охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
- 15.30-19.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол