Тавдугаар сарын 5-ны энэ өдөр дэлхийн дахинаа ямархан үйл явдал өрнөж, түүхийн хуудаснаа хэрхэн тэмдэглэгдэн үлдсэнийг уншигчидтайгаа хуваалцъя.
1260 оны тавдугаар сарын 5-нд Хубилайг Монголын их эзэнт гүрний хаанаар өргөмжилжээ.
1494 оны энэ өдөр Христофор Колумб Ямайкад буув.
1788 — Испанийн далайчин Мартинес Ванкувер арлыг нээсэн байна.
1816 — Английн яруу найрагч Жона Китс анхны сонатаа нийтэлсэн байна.
1821 —Наполеона I Гэгээн Елена арал дээр нас баржээ.
1836 —Бельгид Европын анхны төмөр замыг ашиглалтад оруулав.
1873 —Дани, Шведийн хооронд Скандинавын валютын холбоо байгуулагдав.
1891 —Нью-Йоркод “Music Hall” концертын заал нээгджээ.
1912 – V Олимпийн наадам Шведийн Стокгольмд эхэллээ.
1912 – Оросод "Правда» сонины эхний дугаар хэвлэгдэн гарчээ.
1921 —Францад "Chanel No. 5» сүрчиг үйлдвэрлэв.
1936 — Италийн цэргүүд Эфиопийн нийслэлийг эзэлж авлаа.
1945 — Германы цэргүүд Голландад бууж өгчээ.
1949 —Лондонд Бельги, Дани, Франц, Их Британи, Ирланд, Итали, Люксембург, Нидерланд, Норвеги,Шведийн төлөөлөгчид Европын холбооны дүрмийг баталлаа.
1951 —Их Британид тоглоомонд тусгайлан зориулсан анхны компьютер гарсан байна.
1956 — Токиод жудо бөхийн дэлхийн аваргын тэмцээн эхлэв.
1988 — Эверестийн оргил дээрээс анх удаа телевизийн нэвтрүүлэг дамжуулав.
1990 — ОХУ-ын Социал-демократ нам байгуулагджээ.
1999 – Македони улс Косовогоос ирэх албан иргэдийг оруулахгүй хэмээн хилээ хаасан байна.
2000 —Компьютерын шинэ вирус "I love you» -гийн уршгаар болж Хойд Америкт нэг сая ам.долларын хохирол амсчээ.
2004 – Нэг жилийн дотор Японд 15 хүртэлх насны хүүхдүүдийн тоо 200 мянгаар буурсан байна. Ийм маягаар сүүлийн 23 жилд Японд төрөлт буураад байгаа аж.
2004 – Тайваний парламент бичгийн шинэ хууль батлав. Ингэснээр албаны бүх баримт, бичгийг зүүнээс баруун тийш бичих ёстой болсон байна. Өмнө нь Тайваньд баруунаас зүүн , дээрээс доошооо гээд л хамаагүй бичдэг байжээ.
2005 —Конгод "Ан-26» онгоц сүйрч, 11 хүнээс 10 нь үрэгджээ.
ЭНЭ ӨДӨР ТӨРСӨН АЛДАРТНУУДААС:
1652 онд: Оросын цэргийн нэрт зүтгэлтэн, дипломатич Борис Петрович Шереметев
1777 онд: Оросын гүн, зохиолч, яруу найрагч Александр Александрович Шаховской
1811 онд: Америкийн химич, Сарны анхны гэрэл зургийг авсан Жон Драпер
1813 онд: Данийн гүн ухаантан Сёрен Кьеркегор
1815 онд: Францын зохиолч Эжен Марен Лабиш
1818 онд: Германы гүн ухаантан, улстөрийн зүтгэлтэн, коммунизмын онолыг үндэслэгч Карл Маркс
1819 онд: Польшийн хөгжмийн зохиолч, сурган хүмүүжүүлэгч Станислав Монюшко
1822 онд: Оросын сурган хүмүүжүүлэгч Николай Ильминский
1830 онд: Америкийн малгайн үйлдвэрийн эзэн Джон Баттерсон Стетсон
1836 онд: Украины хөгжмийн зохиолч Сидор Воробкевич
1846 онд: Польшийн зохиолч, Нобелийн шагналт Генрик Сенкевич
1849 онд: Оросын буудлагын хэрэгсэл зохион бүтээсэн Сергей Иванович Мосин
1858 онд: Италийн хөгжмийн зохиолч, сурган хүмүүжүүлэгч Пьер Адольфо Тиринделли 1869 онд: Оросын эрдэмтэн Борис Розинг
1877 онд: Оросын шинжлэн судлаач Георгий Яковлевич Седов
1880 онд: Оросын бүжигчин, сурган хүмүүжүүлэгч Михаил Фокин
1901 онд: Чехийн зохиолч Вацлав Ржезач
1906 онд: Оросын зураач Николай Ренков
1906 онд: Оросын жүжигчин Виталий Павлович Полицеймако
1907 онд: Украины зохиолч Ирина Вильде
1914 онд: Америкийн жүжигчин Тайрон Пауэр
1915 онд: ЗХУ-ын яруу найрагч Евгений Долматовский
1921 онд: Америкийн физикч, Нобелийн шагналт Артур Шавлов
1924 онд: Аргентины кинонайруулагч Леопольдо Торре Нильсон
1925 онд: ЗХУ-ын хөгжмийн зохиолч Владимир Вавилов
1926 онд: ЗХУ-ын жүжигчин Римма Быкова
1928 онд: Францын кинонайруулагч Пьер Шендерфер
1931 онд: Украины дуучин Николай Кондратюк
1932 онд: Оросын зохиолч Леонид Жуховицкий
1937 онд: ЗХУ-ын жүжигчин Юрий Назаров
1940 онд: Америкийн киножүжигчин Лэнс Хенриксен
1941 онд: ЗХУ-ын хоккейчин, Олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн 10 удаагийн аварга Александр Рагулин
1943 онд: Британийн киножүжигчин Майкл Палин
1944 онд: Английн киножүжигчин Джон Рис-Дэвис, Францын киножүжигчин Жан-Пьер Лео, Америкийн шатарчин Роман Джинджихашвили
1949 онд: Германы уралдааны автомашины нисгэгч Клаус Людвиг
1952 онд: Литвийн кинонайруулагч Андрюс Шюша
1957 онд: Английн киножүжигчин Ричард Э.Грант, Америкийн киножүжигчин Лиза Айлбахер
1976 онд: Америкийн киножүжигчин Сейж Сталлоне
1988 онд: Английн дуучин Адель