Харгис удирдагчдад Ленин, Чойбалсанг нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.05-нд нийтлэгдсэн

Харгис удирдагчдад Ленин, Чойбалсанг нэрлэжээ

Максимилиан Ропеспиер

(Засаглалын үе – 1789-1794)

Францын Хувьсгалын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг Робеспиер “Алан хядлагын хаанчлал”-ын үеийн хамгийн нөлөө бүхий хүн болсон бөгөөд тухайн үед хамгийн аймшигт хууль зөрчсөн үйлдэл нь Хувьсгалыг эсэргүүцсэн мянга мянган хүнийг цаазалсан явдал байв.

Түүхэнд өгүүлснээр тэрээр авилгалд автагдсан бөгөөд хожим нь түүнийг цаазалжээ.

Эх сурвалжBiographyBBC


Бельгийн II Леополд хаан

(Засаглалын үе – 1865-1909)

Хаан II Леополд Конгогийн чөлөөт улсыг өөрийн эрх ашигт нийцүүлэн, хувийн колончлолын бүс болгон байгуулсан. Боолчлолын хөдөлмөрийг ашиглах нь Конгогийн хаймар, Зааны яс зэрэг үнэт материалыг авахад түүнд маш том завшаан болсон юм.

Сая сая хүмүүс өлсгөлөнд нэрвэгдсэнээс гадна, эхнэр нөхөр салснаас үүдэлтэйгээр төрөлтийн хэмжээ асар буурсан. Мөн түүнчлэн мянга, мянган босогчид буудуулж амиа алджээ. Тоон үзүүлэлтээс харахад 1880-1920 онуудад хүн ам 50 хувиар буурсан.

Түүний энэхүү Колончлолын системийн хожим нь Франц, Герман, Португаль зэрэг улсууд хэрэгжүүлсэн байна.

Эх үүсвэрBritannica


Мэхмэт Талат Паса

(Засаглалын үе – 1913-1918)

Wikimedia

Түүхчид Талат Паса-г Армен үндэстнийг хоморголон устгахад хамгийн их хувь нэмэр оруулсан хүн хэмээн үздэг. Дотоод хэргийн сайд байсныхаа хувьд тэрээр 600,000 Армени үндэстний цөллөг, үхэлд буруутай нэгэн аж.

1921 онд тэрбээр Берлин хотод бусдын гарт амиа алджээ. Түүхийн зарим нэг бичвэрт 1943 онд Адолф Гитлер түүний цогцосыг Истанбул руу буцаасан нь Дэлхийн 2-р дайнд өөрийн хүчний эвсэлдээ Туркийг элсүүлэх зорилготой ятгалга байсан аж.

Эх үүсвэр: BritannicaThe Independent


Владимир Ленин

(Засаглалын үе – 1917-192)

1917 онд Оросын хаант засаглалыг унагаасан Октьябрийн Хувьсгалыг Ленин удирдсан бөгөөд 3 жилийн турш иргэний дайн хийсний эцэст Большевик засаглал засгийн эрхийг гартаа авсан.

BBC –ийн өгүүлснээр энэхүү Иргэний дайн, хувьсгал, өлсгөлөнгийн он жилүүдэд түүний төлөө хүчин зүтгэж байсан залуусын зовлон тарчлуурыг үйл хайхран хатуу цэвдэг ханддаг байсан төдийгүй эсэргүүцсэн хүн бүрийн хайр найргүй няц дардаг байжээ.

Эх үүсвэр: BBC, Biography


Бенито Муссолини

(Засаглалын үе – 1922-1943)

Biography.com.

Цэргээс оргосныхоо дараа Муссолини дайнд итгэл найдвараа алдсан, догшин омголон дайчдаас бүрдсэн “Хар цамцтанууд” нэртэй  Италийн Фашист намыг байгуулсан. Тэрээр ардчилсан засаглалыг унагаан улмаар 1925 онд 2-р “IL DUCE” буюу Итали улсын Удирдагч болжээ.

Маш олон халдлагаас амьд гарсан тэрээр “Хэрвээ би амжилттай байвал намайг дага, хэрвээ би няцвал намайг ал, хэрвээ би үхвэл надаас өшөө ав” гэж хэлдэг байжээ.

1936 онд Нацист лидер Адолф Гитлертэй холбоотон болсон бөгөөд Италид еврейчүүдийн эсрэг бодлогыг нэвтрүүлжээ. 1945 оны 4 сард засгийн эрхээ алдсан бөгөөд холбоотны хүчнээс зугтахыг оролдсон боловч Миланы төв талбайд Фашизмын эсэргүүцэгчдэд буудуулан амиа алджээ.

Эх үүсвэрAtlas of History's Greatest Heroes and Villains" by Howard Watson.


Жосеф Сталин

(Засаглалын үе – 1922-1953)

Wikimedia

Сталин аж үйлдвэржилт болон коллективизмыг 1930 онд бий болгосон нь Украйнд “Холодомор”ын масс өлсгөлөнг дагуулсан бөгөөд маш олон улс төрийн сэхээтэн, язгууртнуудыг Гулаг гэдэг хөдөлмөрийн лагерьт эрх чөлөөг хязгаарлан хорьж, улмаар хөнөөдөг байжээ.

Дэлхийн 2-р дайны үеэр Сталины хүү Яков Германы армид олзлогдсоноор бууж өгсөн. Германчууд Яковыг Фиелд Маршал Паулустай солилцох саналыг тавьсаны хариуд Сталин цэргийн жанжныг жирийн цэрэгтэй солилцохгүй хэмээн татгалзжээ.

Эх үүсвэр: RT, History, "Joseph Stalin: A Biographical Companion" by Helen Rappaport


Адолф Гитлер

(Засаглалын үе – 1933-1945)

Bundesarchiv

1941 оны сүүлч гэхэд Гитлерийн Германы Гурав дахь эзэрхийлэл буюу Тэнхлэгийн Хүч нь Европын бүх улсуудыг эгнээндээ оруулснаас гадна Хойд Африкын томоохон хэсгийг нөлөөндөө оруулжээ.

Тэрбээр мөн арьс өнгөний үзэл нэвтрүүлэх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд Еврей, Славян, Ижил хүйстэн, Цыганууд болон улс төрийн эсэргүүцэгчдийг хорих лагерьт авчран шийтгэх, улмаар хоморголон устгадаг байв.

Зарим нэг бичвэрүүдэд Нацист Гитлерийн удирлага доор нийт 11 сая хүн амь үрэгдсэн гэж бичсэн байдаг.

1945 онд Берлинд Зөвлөлтийн цэргүүд ойртон ирсэнийг мэдмэгцээ Гитлер гэргийн хамт Фюрербункер гэх хорогдох байрандаа амиа хорложээ.

Эх сурвалж: Atlas of History's Greatest Heroes and Villains" by Howard Watson, New York Review of Books by Timothy Snyder


Хорлоогийн Чойбалсан

(Засаглалын үе – 1939-1952)

Сталинтай хэд хэдэн уулзалт хийсний дараа Чойбалсан Зөвлөлт Холбоот улсын удирдагчдын бодлого, арга барилыг Монголд хэрэгжүүлжээ. Тэрээр дарангуйллын системийг бий болгон, эсэргүүцэгчдийг нугачин дарж байсан бөгөөд мянга мянган хүмүүсийг устгажээ.

1968 оны бичвэрт өгүүлснээр 1930 оны сүүл гэхэд улс төрийн намд зүтгэж байсан томоохон албан хаагчид, нийгмийн зүтгэлтнүүд, цэрэг армийн албан хаагчид, эрдэмтэн сэхээтнүүднийг устгасан аж.

Эх сурвалж: "Historical Dictionary of Mongolia" by Alan J.K. Sanders


Франциско Франко

(Засаглалын үе – 1938-1975)

Wikipedia

Нацист Герман болон Фашист Италийн тусламжтайгаар  Франко 1930-аад онд Испанийн ардчилсан хэлбэрээр сонгогдсон хоёр дахь Нэгдсэн улсыг унагаав.

Түүний дэглэм дор Нэгдсэн улсын өмнөө барьдаг маш олон хүмүүс эх орноосоо зугтсан бөгөөд үлдсэн хүмүүсийг цэргийн шүүхээр эрүүдэн шүүжээ. Католик шашин нь албан ёсны шашин байсан бөгөөд Каталан ба Баск хэлийг хориглосон. Энэ хугацаанд өргөн уудам газар нутгийг хамарсан цагдаагийн нууц сүлжээ орон даяар тархсан байв.

Франког хөгширмөгц цагдаагийн хориг, хяналт нь суларч, чөлөөт зах зээлийн хэлбэрт шилжин Морроко улс тусгаар тогтнолоо олж авчээ.

Эх сурвалж: Britannica, History.com


Мао Цзедун

(Засаглалын үе – 1949-1976)

Wikipedia

Коммунист удирдагч Мао Бүгд Найрамдах Хятад Ард улсыг байгуулсан. Түүний удирдлага дор үйлдвэрүүд төр засгийн хяналтанд орж, тариаланчид нэгдлийн хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд эсэргүүцэгчдийг мөн нухчин дарж байжээ.

Дэмжигчид нь Мао-г Хятад улсыг нэгтгэн, шинэчлэн өөрчилж дэлхийн хүчирхэг гүрэн болгосон гэдэг боловч нөгөө хэсэг нь түүний явуулж байсан бодлогын үр дүнд өлсгөлөн, албадан хөдөлмөр хийлгэх, ба цаазын ял  газар аван, нийт 40 сая хүнийг үхэлд хүргэсэн гэж үздэг. Хамгийн сонирхолтой нь түүнийг зарим хүмүүс Цинь Ши Хуантай зүйрлэдэг аж.

Эх сурвалж: "Atlas of History's Greatest Heroes and Villains" by Howard Watson, Britannica,Biography, BBC, Encyclopedia


Пол Пот

(Засаглалын үе – 1975-1979)

Screen grab

Пол Пот болон түүний Камбожид удирдсан Khmer Rouge (1968 онд Хойд Вьетнам дахь Вьетнамын ардын армиас үүсэлтэй) гэх хэрцгий коммунист хөдөлгөөн нь утоп гаралтай газар тариланчдыг хөдөө нутагт нүүлгэн суурьшуулах зорилготой байсан бөгөөд бусдыг нь онцгой бүс гэх газар аваачин шийтгэж, хөнөөдөг байжээ.

Эмч, багш болон бусад мэргэжилтнүүдийг албадан, биеийн хүчний хөдөлмөр эрхлүүлдэг байжээ. BBC-д өгүүлснээр “Өөрийгөө эрдэм мэдлэгтэй, сэхээтэн гэж үздэг хэнийг ч байсан устгадаг бөгөөд нүдний шил зүүсэн болон гадаад хэл мэддэг хүмүүсийг мөн ялладаг байсан” хэмээжээ.

2 сая гаруй Камбож хүмүүс 4 жилийн хугацаанд цаазлагдаж, өлсгөлөнд нирвэгдэн, хэт ачаалалтай ажилсаны улмаас амиа алджээ.

Эх сурвалж: History, BBC


Иди Амин

(Засаглалын үе – 1971-1979)

Reuters

Амин нь Угандад өмнөх сонгогдсон засгийн газрыг цэргийн хүчээр унаган өөрийгөө тус улсын Ерөнхийлөгч хэмээн зарласан. Тэрээр төр засгийг маш хэрцгийгээр 8 жил удирдсан бөгөөд тухайн үед 300,000 гаруй энгийн иргэдийг хоморголон устгажээ.

Тэрээр Угандагийн Ази гаралтай (ихэвчлэн Энэтхэг, Пакистанчуудыг) хүн амыг хөөн зайлуулсан төдийгүй цэрэг зэвсэгт маш их хэмжээний хөрөнгө зарцуулсанаас тус улсын эдийн засгийг уналтанд оруулжээ.

Эх сурвалж: History


Аугусто Пиночет

(Засаглалын үе – 1973-1990)

Wikimedia

1973 онд тэрээр АНУ-ын цэргийн тусламжтайгаар Чилийн засгийн газрыг унагаасан. Бичвэрүүдэд түүний улс төрийн дэглэмийн үеэр 35000 гаруй хүмүүс шийтгэгдэж ор сураггүй алга болсон өгүүлсэн байдаг. Пиночет нь хүний эрх, хүчирхийллийн хэргээр буруушаагдан шүүхэд дуудагдахынхаа өмнө нас баржээ.

Тэрээр зах зээлийн чөлөөт бүсийг байгуулах эдийн засгийн бодлого хэрэгжүүлсэн нь инфляцийг бууруулсан төдийгүй 70-аад оны сүүлч гэхэд тус улсын эдийн засаг маш хурдацтай хөгжиж чаджээ.1980- аад оны дундуур 1990-ээд оны эхээр Чили нь Латин Америкт хамгийн сайн эдийн засгийн өсөлтийг үзүүлсэн аж.

Эх сурвалж: Britannica, GuardianIMF

Орчуулсан Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж