Шерил Коул нөхөртэйгээ эвлэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Шерил Коул нөхөртэйгээ эвлэрчээ

Английн мэргэжлийн хөлбөмбөгч Эшли Коул дуучин Шерил Коултэй эвлэрчээ. Хос хоёр есөн сарын өмнө хоёр тийш болсон ч дахин нийлэхээр болжээ. Өнгөрсөн баасан гарагт Шерилийн төрсөн өдрөөр хөлбөмбөгч Шерилийн найз нөхөд, гэр бүлийнхэнтэй уулзаж, хуримаа хийх гэж буйгаа хэлсэн гэнэ. “X Factor” шоуны шүүгчий бүрэлдэхүүнээс хасагдсан тухай сенсаац дэгдэхээс өмнө хос хоёр дахин уулзаж эхэлсэн ажээ. Английн “Челси” багийн хөлбөмбөгч Эшли найз нөхөддөө Шерилтэй дахин гэрлэх гэж буйгаа дуулгасан гэнэ. Тэрбээр “Бид хоёр хоёулаа дахин хамтдаа байхыг  хүсч байгаа” гэжээ.  Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар Шерилд “X Factor” шоунд үлдэхээс илүү эр нөхрөө буцааж авчрах чухал байсан гэнэ. Хос хоёрыг дахин уулзаж эхэлсэнд дургүй байгаа ганц хүн нь Шерилийн ээж ажээ. Тэрбээр охиноо хөлбөмбөгчтэй дахин гэрлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэсэн гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж