Дуучин Пинк /Алишиа Мур/ нөхрөө охиноосоо харамладаг гэдгээ Эллений шоунд оролцох үеэрээ ярьжээ. Тэрбээр нөхрөө шөнө бүр охиндоо булаалгаснаас салах дээрээ тулаад байна хэмээн хошигносон байна. Өдгөө 36 настай Пинк нөхөртэйгөө гэрлээд 10 жил болж байгаа юм. Тэдний охин Уиллоу өдгөө таван настай юм.
Пинк нөхөр Кейри Харттай 2001 оноос болзож эхэлсэн боловч хэд хэдэн удаа салж нийлсэн юм. Эцэст нь Пинк 2005 онд Кевин Хартад гэрлэх санал тавьснаар хосууд 2006 онд Коста-Рикад хуримласан юм. Эх сурвалж: Dailymail
Б.АНХТУЯА