МАН-ын бүлгийн хурал хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгийн хурал хойшлогдлоо

УИХ-ын хоёр ч байнгын хороо хуралдахаар товлосон ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлогдлоо.  Харин Сонгуулийн хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор АН, МАН-ын бүлэг хуралдахаар болсон юм. Ардчилсан намын бүлэг хурлаа хийгээгүй. Харин МАН-ын бүлэг хуралдахаар цугласан ч АН-ын бүлгийн шийдвэрийг харзная гэж ярилцаад хойшлуулсан гэх мэдээлэл байна.

Намын бүлгүүд Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт, тойргийн хуваарилалт зэрэг цаг үеийн асуудлаар хуралдахаар товлосон байжээ.  Гэвч УИХ дахь хоёр том намын бүлгүүд өнөөдөр зарласан хурлаа тодорхойгүй шалтгаанаар хойшлууллаа.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж