АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 25 дугаар хуралдаан боллоо.

АСЕМ-ын уулзалтын үеэр ашиглагдах яаралтай, түргэн тусламжийн тоноглол бүхий 10 түргэний авто машиныг худалдан авах санхүүжилтийг Нийслэлийн ИТХ-аас шийдвэрлэсэн. Шууд худалдан авалт хийх болон авто машинуудыг гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Уулзалтын дараа түргэний авто машинуудыг Улаанбаатар хотын “Түргэн тусламжийн төв 103” ашиглана гэж Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа мэдээллэв.

АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтын бэлтгэл ажлын болон Сангийн сайд нарын уулзалтын төсвийг хэлэлцэн батлахаар тогтож, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр ажиллах орон хариуцсан ажилтнууд болон төлөөлөгчдөд зориулсан бэлгэ тэмдэг, бэлэг дурсгалын зүйлс хэвлэлүүлэхээр шийдвэрлэлээ. Орон хариуцсан ажилтнууд зангиа болон алчуураар ижилсэх юм.

Мөн Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгээс дээд түвшний уулзалтыг шууд дамжуулах дотоодын телевизүүд, Хэвлэлийн төвийн тохижилт, үйлчилгээний ажлын талаар танилцуулга хийлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж