Улаанбурхан өвчний эсрэг вакцин маргааш ирнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

Улаанбурхан өвчний эсрэг вакцин маргааш ирнэ

Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2057 иргэн хандсанаас улаанбурхан өвчний оноштойгоор 315 нь хэвтэн эмчлүүлж байна. Дээрх өвчнийг эмчлэх, оношлоход шаардлагатай бүхий л эм тариа, техник хэрэгсэл бүрэн хангагдсан бөгөөд үүнд нийт 400 гаруй сая төгрөг гаргасан байна. Тэгвэл улаанбурхан өвчний эсрэг вакцин маргааш буюу энэ сарын 5-нд ирэхээр болжээ. Улаанбурхан өвчний дэгдэлт Орхон, Дархан-Уул, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймаг болон Улаанбаатар хотод тархалт өндөртэй байгаа юм байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж