МАН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдаж байна

МАН-ын УИХ дахь бүлэг  өнөөдөр 16.00 цагт бүлгийн хурал зарласан. Тус бүлгийн хурал Төрийн ордны “Б” танхимд болж байна. Тэд Сонгуулийн тухай хууль өөрчлөлт оруулах, жагсаалтын 28 мандатыг тойрогт хэрхэн хуваах, том тойрог уу, жижиг тойрогоор сонгуулийг явуулах уу зэрэг асуудлыг хэлэлцэж саналаа нэгтгэх аж.

МАН-ын зүгээс 20 мандатыг хөдөөд, 8-ыг хотод хуваах хувилбарыг илүүд үзэж байгаа юм. Энэ нь засаг захиргаа хүн амын тоог харгалзан үзэх Үндсэн хуулийн заалттай нийцнэ гэж мэдэгдсэн. Гэвч цаад талдаа жагсаалтыг хуваах гурван хувилбар яригдаж байгаа тул өнөөдрийн хурлаар саналаа нэгтгэх аж.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж