Италид хүнс хулгайвал гэмт хэрэг биш

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

Италид хүнс хулгайвал гэмт хэрэг биш

Италийн дээд шүүхээс хүнсний бүтээгдэхүүний хулгайг гэмт хэрэгт тооцохгүй байх шийдвэр гаргажээ. Италийн Генуя хотноо  Украины дүрвэгч Роман Остриаков гэгч дэлгүүрээс 4.07 еврогийн бяслаг, сүмс хулгайлсан хэргээс үүдэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Италийн шүүх хүнсний хулгай нь өлсөж ядарсан орон гэргүй хүмүүсийн зайлшгүй хэрэгцээнээс үүдэн үйлдэгдсэн тул гэмт хэрэг гэж үзэх нь хүнлэг биш гэж үзжээ.

Италийн шүүх өнгөрсөн 2015 оны хоёрдугаар сард  Роман Остриаковд зургаан сар шоронд хорих ял оноож, 100 еврогоор торгосон байв. Тэрбээр талхны мөнгөө төлсөн боловч бяслаг, сүмсийг нууцаар авч гарахыг завдсан аж.

Италийн эдийн засгйин өсөлт энэ онд 1.3 хувийн өсөлттэй байх боловч олон хотод орон гэргүй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгааг олон улсын валютын сангаас мэдээлжээ.

Эх сурвалж: The New York Times

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж