Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

Биднийг дөнгөж 4G технологитой танилцах гэж л байтал дэлхий нийт 5G-г туршиж эхлэх нь. АНУ-ын харилцаа холбооны томоохон компаниуд болох Verizon, AT&T энэ зунаас 5G технологийг туршиж эхлэхээр болсон тухай мэдээлжээ.

Одоогоор 5G технологийг нэвтрүүлснээр ямархуу өөрчлөлт гарах, хэрэглэгчдэд ямар шинэ боломжууд олдох тухай тодорхой мэдээлэл байхгүй байна. Энэ бол зөвхөн интернэтийн хурдтай холбоотой дэвшил биш цоо шинэ боломжуудын бий болгоно хэмээн экспертүүд онцолж байна.

5G технологийн тоног, төхөөрөмжийн зардал 400 тэрбум ам.доллар болно гэсэн барагцаалсан тооцоо мөн гарсан байна.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж