Хилийн зурваст их хэмжээний гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

Хилийн зурваст их хэмжээний гал гарчээ

БНХАУ-ын Төрийн хэвлэл мэдээллийн агентлаг Монгол, Хятадын хилийн зурваст их хэмжээний гал гарсан талаар мэдээллэв. Тодруулбал, ӨМӨЗО-ны нутагт гарсан хээрийн түймэр манай улсын зүүн өмнөд хэсэгт голомтоо тэлж байгаа бөгөөд  Дорнод аймгийн газар нутаг руу орж болзошгүй байна гэсэн мэдээлэл бий. Одоогоор Өвөрмонголын талаас онцгой байдал, цагдаагийн байгууллагын ажилчин, иргэд нийлсэн 200 гаруй хүн галыг унтрааж цурманд оруулахаар ажиллаж буй юм байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж