УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт товлогдсон байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшиллоо.
Тус хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилуулах тухай Засгийн газрын хүсэлтийг хэлэлцэх байсан юм.
Ц.Лхагвасүрэн нь Архангай аймгийн Их тамир сумын харьяат, 1978 онд Анагаах ухааны дээд сургууль, 1981 онд Москвагийн Анагаах ухааны дээд сургуулийн Эмгэг физилоги, АНУ, Герман, Австралид тус тус мэргэжил дээшлүүлсэн. Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор цолтой.
Улсын клиникийн төв эмнэлгийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгаас ажлын гараагаа эхэлсэн, 1979-1989 онд Анагаахын шинжлэх ухааны дээд сургуульд багш, аспирант, 1989-2013 онд Анагаах ухааны их сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, 2013 оноос өнөөг хүртэлх хугацаанд мөн сургуульд зөвлөх профессороор ажиллаж байна.
Г.ДАРЬ