Францын нэгэн иргэн ажил дээрээ хийх юмгүйгээс уйдсан гэж ажил олгогч эзнээ шүүхэд өгчээ.
Фредерик Деснард гэгч 44 настай эр өөрийн ажиллаж байсан Interparfums хэмээх үнэртний компанийн эсрэг шүүхэд гомдол гаргахдаа “Ямар ч хийх ажил байхгүйгээс болж мэргэжилтнийхээ хувьд зэвэрч, бас уйдсан” гэжээ.
Ажил олгогч нь ажлаар дарж чадаагүй гэж гомдол гаргасан эр уйдсаныхаа төлөө компаниас 415,000 ам.доллар нэхэмжилсэн байна.
Фредерик эрч хүчтэй, шаргуу ажиллаж байх ёстой байтал уйтгарласнаас болж сэтгэн бодох чадвар муудаж, жолоо барих үедээ анхаарал сарниж, уйтгарладаг өвчтэй болсон” гэж өмгөөлөгч нь мэдэгдсэн байна.
Харин шүүх хурал дээр компанийн өмгөөлөгч хэлэхдээ ажилтан Фредерик энэ байдлынхаа талаар удирдлагадаа хэзээ ч хэлж, гомдол гаргаж байгаагүй гэж мэдүүлжээ.
Ажлаасаа уйдсан эр нэхэмжилсэн мөнгөө авч чадах эсэх нь ирэх долдугаар сард болох эцсийн шатны шүүх хурлаар тодорхой болох ажээ.
Н.ЭНХ