Байнгын хорооны ирц бүрдэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны ирц бүрдэхгүй байна

Нийгмийн бодлого, болоьсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдах ёстой.

Тус байнгын хороогоор ЭМС-ын сайдад нэр дэвшигдээд буй Ц.Лхагвасүрэнг дэмжих эсэхийг шийдэх юм. Гэвч одоогоор ирц бүрдээгүй байна.

Ц.Лхагвасүрэн нь Архангай аймгийн Их тамир сумын харьяат, 1978 онд Анагаах ухааны дээд сургууль, 1981 онд Москвагийн  Анагаах ухааны дээд сургуулийн Эмгэг физилоги,  АНУ, Герман, Австралид тус тус мэргэжил дээшлүүлсэн. Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор цолтой.

Улсын клиникийн төв эмнэлгийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгаас ажлын гараагаа эхэлсэн, 1979-1989 онд Анагаахын шинжлэх ухааны дээд сургуульд багш, аспирант, 1989-2013 онд Анагаах ухааны их сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, 2013 оноос өнөөг хүртэлх хугацаанд мөн сургуульд зөвлөх профессороор ажиллаж байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж