АН, МАН-ын бүлгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2016.05.04-нд нийтлэгдсэн

АН, МАН-ын бүлгүүд хуралдана

Ардчилсан нам, Монгол ардын намууд бүлгүүд өнөөдөр 16.00 цагт хуралдахаар болжээ. Учир нь УИХ-ын чуулганаар цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар шийдсэн. Тиймээс намын бүлгүүд Сонгуулийн хуулийг өөрчлөх, мандатаа хэрхэн хуваах талаар өөрсдийн байр сууриа нэгтгэх шаардлагатай болоод байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат жагсаалтын 28 мандадтыг хуваах гурван хувилбар байгааг дуулгасан. Өөрөөр хэлбэл хот, хөдөөд 14, 14-өөр тэгш хуваах, хоёрдугаарт, хөдөө 16, хотод 12, гуравдугаарт, хөдөө 20, хотод найман мандат олгох гэсэн гурван хувилбар яригдаж байгаа юм. Харин тойргын хувьд томсгосон мажоритар, жижиг мажоритарын аль нэг хувилбарыг сонгож хуульд нэмэлт оруулах шаардлагатай болоод байна.  

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж